“Монголиан Эйрвэйс” компани 2017 онд ачаа тээврийн чиглэлээр хоёр Boing 737-300SF онгоцыг ашиглан нислэг үйлдэж агаарын тээврийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид өнөөдөр Airbus A330-200, A320-200 онгоцоор үйл ажиллагаагаа өргөжүүлж олон улсын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна.